Зурагт жирэлзэх, дуу нь сонсогдохгүй байх, Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд төхөөрөмжийн дүрсний нягтаршил муу байх үед дараах зааврын дагуу HDMI холболт болон тохиргоогоо шалгаарай.
Зурагт жирэлзсэн эсвэл No signal алдаа заасан үед HDMI холболт шалгах заавар
Зурагт жирэлзсэн эсвэл “No signal” эсвэл “Not supported” гэсэн алдаа заасан үед шалгах зурган заавар:
1. HDMI кабель хөндийрсөн эсвэл салсан, нугаларсан, үзүүр нь хөшигдөж гэмтсэн тохиолдолд кабелийн 2 үзүүрийг сольж залгаж болон шинэ кабелиар сольж шалгана.
2. IPTV төхөөрөмжийг зурагттайгаа HDMI-аар холбохдоо доорх зургаар үзүүлсний дагуу HDMI залгуурын 1 үзүүрийг зурагтын ард байрлах “HDMI” гэсэн оролт руу залгаад, нөгөө үзүүрийг IPTV төхөөрөмжийн ард байрлах “HDMI” гэсэн оролт руу залгана.
3. Зурагт болон IPTV төхөөрөмжийг HDMI кабелиар холбосны дараа зурагтын ард HDMI-1, HDMI-2 гэх мэт аль оролт дээр залгаснаас шалтгаалан зурагтын удирдлагын “SOURCE” / “INPUT” / “TV/AV” / “HDMI” / “TV/VIDEO” (зурагтын брэндээс шалтгаалан зурагтын удирдлага дээр өөр өөр нэршилтэй байна) гэсэн товч дээр дарж IPTV төхөөрөмжтэй холбогдсон HDMI оролтын нэрийг сонгон тохируулна.
Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд төхөөрөмжийн дэлгэцийн нягтаршил тохируулах заавар
1. Univision 4'0 IPTV шинэ систем-Шинэ андройд төхөөрөмждөө нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгээс “Тохиргоо/Settings” цэс рүү орно.
2. “Андройд тохиргоо/Android settings” цэсийн “Төхөөрөмжийн сонголт/Device preferences” хэсгийг сонгоно.
3. “Дэлгэц & дуу чимээ/ Screen & sound” цэсийг сонгоно.
4. “Дэлгэцийн байрлал/Screen resolution” цэсийг сонгоно.
5. “Auto switch to best resolution" идэвхтэй болгож тохируулна.
6. “Display Mode" 4k2k-59.94hz болгож тохируулна.
Зурагтын бүх суваг эсвэл зарим суваг дуугүй болох үед шалгах заавар
Univision 4'0 IPTV шинэ систем ATV/Android box төхөөрөмжтэй хэрэглэгчид дууны тохиргоогоо шалгахдаа:
1. Зөвхөн зурагтаа унтрааж асаах.
2. Хар төхөөрөмж, зурагт хоёрыг холбосон HDMI/AV холболтоо салгаад, буцаагаад залгаж үзэх.
3. Зурагтынхаа дууны тохиргоог ресет хийх буюу “Sound reset” хийж үзэх.
Зөвлөгөө:
- Хэрэв HDMI залгуур байхгүй бол таны зурагтад AV оролттой байвал AV холболтоор холбож шалгах боломжтой.