хөтөч

IPTV төхөөрөмжөө интернэттэй холбох заавар

Та дараах видео болон зурган зааврын дагуу Univision 4'0 IPTV-н шинэ системийн төхөөрөмжийг интернэттэй холбоорой.

Интернэттэй холбох видео заавар

Дараах видео заавартай танилцаарай.

 
 

Интернэттэй холбох зурган заавар

1. Univision 4.0 IPTV-н шинэ системдээ нэвтэрсний дараа үндсэн Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орно.

2. “Андройд тохиргоо/Android settings” цэс рүү орно.

3. “Сүлжээ, интернэт” хэсгийг сонгоно.

4. “Wi-Fi” хэсгийг идэвхтэй болгож асаана.

5. “Бүгдийг харах” дээр дарж жагсаалтаас өөрийн холбогдох Wi-Fi сүлжээгээ сонгоно.

6. Wi-Fi сүлжээний нууц үгээ оруулна.

7. Амжилттай холбогдсон талаар мэдээлэл гарч ирнэ.

8. Wi-Fi нэр дараах байдлаар холбогдсон төлөвтэй харагдана.

 
 

 

Санамж:

  • Univision 4.0 IPTV-н шинэ системээ интернэтэд холбоогүй үед зөвхөн Юнивишний үйлчилгээ хэвийн ажиллана.
 

 

Зөвлөгөө:

  • Univision 4.0 IPTV-н шинэ системээ интернэтэд холбосноор Google assistance-н нэмэлт апп-ууд бүрэн ажиллах боломжтой болно.