хөтөч

LookTV Гадаадаас бүртгүүлэх болон ашиглах заавар

Гадаад улсаас LookTV ашиглах дараах мэдээлэллүүдтэй танилцаарай.

Оюуны өмчийн тухай хуулийн дагуу LookTV-г олон улсаас ашиглаж байгаа тохиолдолд Basic, Premium багцуудын болон Box цэсийн зөвхөн Монгол кино, контент, сувгийг үзэх боломжтой.

Гадаадаас LookTV ашиглаж байгаа хэрэглэгчид зөвхөн и-мэйл хаягаа бүртгүүлэн ашиглах боломжтой байна.

1. LookTV апп-д хандан Бүртгүүлэх дээр дарна.
2. И-мэйл хаягаа оруулж, нууц үгээ зохиогоод, Үйлчилгээний нөхцөл-г зөвшөөрч Үргэлжлүүлэх дээр дарна.
3. И-мэйл хаягт Баталгаажуулах линк илгээгдэнэ. 
4. Бүртгүүлсэн и-мэйл болон нууц үгээ оруулж Нэвтрэх дээр дарна.

 

Зөвлөгөө: 

  • LookTV багцын мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.